Шинэ Мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2021” ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монгол улсад Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл үүсч хөгжсөнөөс хойш ололт амжилт, сургамж дагуулсан 20 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацааны магадлан итгэмжлэлийн хөгжлийн хууль эрх зүйн шинэчлэл өөрчлөлт, удирдлага зохион байгуулалт, судалгаа үнэлгээ, сургалт мэдээлэл, магадлан шинжлэх арга хэрэгсэл, үр дүн, сургамж, олон улсын туршлагыг багцлан энэхүү эмхэтгэлийг боловсруулан гаргалаа. Эмхэтгэл нь “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл”, “Магадлан итгэмжлэлийн үр дүн”, “Магадлан итгэмжлэлийн хөгжлийн чиг хандлага”, “Нэмэлт” гэсэн 4 бүлэгтэй. Эмхэтгэлийг хүлээн авах арга хэмжээнд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Ажлын албаны хамт олон оролцож, магадлан итгэмжлэлийн цаашдын хөгжлийн чиг хандлага, төр-хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа, явцын хяналт, шинэчлэгдсэн шалгуурын хэрэгжилт-сургалтын чиглэлээр ярилцан санал бодлоо солилцлоо.   Эх сурвалж: ЭМХТ