МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА
Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо /МХХЭМБНХ-гэнэ./ 1993 онд “Хувийн эрүүл мэндийн байгууллагуудын эздийн холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан.
Улмаар хувийн хэвшлийн салбарт эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн чиглэл, төрөл нэмэгдсэнээр 1999 онд “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо” болон өргөжсөн.
Одоогоор 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, мэргэжлийн чиглэлээр 21 салбар зөвлөлтэй 300 гаруй гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллага нь төрийн болон төрийн бус 9 байгууллагад төлөөлөлтэй.
МХХЭМБНХ-НЫ ЗОРИЛГО
ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТУУД
А. ХХЭМБНХ-ны дотоод ажлыг сайжруулах зорилт
3.1 ХХЭМБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг мэргэжлийн чиглэлээр тэргүүлэх чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлж, дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
- Удирдах зөвлөлийн хурлыг улиралд нэг удаа цаг үеийн тулгамдсан асуудлаар хийж, шуурхай шийдвэр гаргаж ажиллах
- Удирдах зөвлөлийн нэг гишүүнд
а. Мэргэжлийн чиглэл
б. 1-2 орон нутгийн салбар зөвлөлийг хариуцуулан өгч, удирдах зөвлөлийн бодлогыг хэрэгжүүлэх
- Удирдах зөвлөлийн гишүүд
а.Удирдах зөвлөлийн гишүүдийг идэвхитэй ажиллуулах тусгай үзүүлэлт гаргах
б.Мэргэжлийн чиглэлийг удирдсан үзүүлэлт, тэдгээрийн үнэлгээ
г.Салбар зөвлөлийн ажлын бэхжилт, татварын биелэлт, тэдгээрийн үнэлгээний түвшингөөр жилд нэг удаа дүгнэн хэлэлцүүлж байх
- Гүйцэтгэх захиралын ажил ба холбооны ажлын аппаратыг бэхжүүлэх
- Холбооны бүтэц зохион байгуулалт, ажлын уялдаа холбоог тасралтгүй сайжруулах
- ХХЭМБ-н эрдэм шинжилгээний ажлын тогтолцоог боловсронгуй болгох, их сургуулийн зэрэглэлийн эмнэлэг, эрдмийн зөвлөлтэй болох
- ХХЭМБ-н мэдээллийн үйл ажиллагааг сайжруулж, сэтгүүл, сонинтой болох.
- Гадаад харилцааг эрчимжүүлж Ази, Европ, Америк, Австралийн хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх
Б. Орон нутгийн салбар зөвлөлийг бэхжүүлэх зорилт
- МХХЭМБНХ-ны дүрэмд заасны дагуу 21 аймаг, УБ хотын дүүргүүдэд нэг мэргэжлийн салбар зөвлөл байгуулж удирдлага, зохион байгуулалттай монголын сүлжээг үүсгэх
- Салбар зөвлөлийн дүрэм, зохион байгуулалт, үйл ажиллагааны горимыг салбар зөвлөл тус бүрээр гаргаж нэгтгэх
Салбар зөвлөлийн үйл ажиллагааны горимыг жил бүр дараах үзүүлэлтээр дүгнэх
- Салбар, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны горимын бэхжилт
- ХХЭМБ-н өсөлт, бэхжилтын хувь
- Орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажлын тоо
- Татвар, хандивын төлөвлөгөөний биелэлт
- Мэдээ тайлангын үнэн зөв болон шуурхай байдал
Салбар зөвлөлөөс өөрсдийн харъяа байгууллагууд болон орон нутгийн төрийн байгууллагатай хамтран дараах ажлуудыг гэрээгээр гүйцэтгэх
В. ХХЭМ-н нийт байгууллагын түгээмэл зорилтууд
- ХХЭМБ-н зохион байгуулалт, үйл ажиллагаа, технологийн давуу талыг бий болгох
- Материаллаг бааз боловсон хүчний чадавхыг тасралтгүй сайжруулж, өөрийн орон болон олон улсад өрсөлдөх чадвартай болгох
- Холбоогоо дээдлэн хүндэлж, холбоогоороо дамжуулан төрийн бодлогоо хэрэгжүүлдэг хүчирхэг тогтолцоонд шилжих
- ХЭМБ-ын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болох техник тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх
- Эмнэлгийн тоног төхөөрөмж гадаадаас оруулж ирэхэд дэмжлэг үзүүлж, гаалийн татварыг хөнгөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
- Эмнэлэг үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн төслүүдийг шалгаруулж, удаан хугацааны зээл авах асуудлыг судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах
- Эмнэлэг үйлчилгээний чанарт хяналт тавих үйл ажиллагааг тогтмолжуулж алдаа гаргасан зөрчилтэй байгууллагуудыг ёс зүйн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж байх үйл ажиллагааг тогтмолжуулан ХХЭМБ-н нэр хүндийг цэвэр ариун байлгах
- УБ хотод ХХЭМБ-г хөгжүүлэх, зохицуулах хотын зөвлөлийг байгуулж ажиллах
- ХЭМБ-г НӨТ-н татвараас чөлөөлүүлэх ба хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлүүлэх
- Гадаад харилцааг хөгжүүлэх, хүрээг өргөтгөх, гадаадын ижил төстэй байгууллагуудтай холбоо харилцаа, хамтын ажиллагаа тогтоох ажлыг эрчимжүүлэх
- ХХЭМБ-дад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх тасралтгүй сургалтын хөтөлбөрийг боловсруулж дотоод нөөц боломжийг ашиглан дотоодын сургалтын хүрээг өргөжүүлэх
- АУ-ны хувийн сургуулиудыг түшиглэн сургалт,эрдэм шинжилгээний институт байгуулж, эрдэм-шинжилгээ сургалтын нэгдлийг хангаж, чанарыг дээшлүүлэх
- ХХЭМБ-н үйл ажиллагааг нэгтгэн хоршиж, хамтран ажиллах чиглэлийг дэмжиж, нэгдсэн эмнэлэг, оношлогоо, эрчимт эмчилгээний төв, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан эмнэлэг, их дээд сургуулийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг зорилтыг тавьж байна.