МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ V ИХ ХУРАЛ

МХХЭМБНХ ны  V  их  хурал 2012 оны 12 сарын 12-13 ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

МХХЭМБНХ-ны Y их хуралд нийт гишүүн байгууллагуудаас 163 төлөөлөгч, урилгаар 11 хүн оролцохоос  эхний өдөр 144 төлөөлөгч буюу 88,8%, дараагийн өдрийн 09.30 минутийн байдлаар 92 төлөөлөгч буюу 60,1%, 10,30 минутийн байдлаар 131 төлөөлөгч буюу 80,3% нь хүрэлцэн ирсэн байна.

Хуралд ирсэн төлөөлөгчдийг дүгнэж үзвэл 9 дүүргээс 102 төлөөлөгч, 11 аймгийн  29 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

Их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн дотроос  Ардын эмч 1, МУ-н хүний гавъяат эмч 14, ШУ-ны доктор 3, Анагаах ухааны доктор 17  байлаа.

Их хурлаараа 4 жилд хийсэн ажлаа тайлагнан, алдаа оноогоо ярилцан, дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, удирдлагаа сонголоо.

  • Ерөнхийлөгчөөр З.Мэндсайхан “Монг Эм” эмнэлгийн зөвлөх эмч /Хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор
  • Дэд ерөнхийлөгчөөр А.Отгонболд “Хатагтай” эмнэлгийн зөвлөх эмч /АУ-ны доктор/
  • Гүйцэтгэх захиралаар Д.Бямбасүрэн /АУ-ны магистр/  нар тус тус сонгогдлоо.

МХХЭМБНХ-ны  5-р их хурлын тогтоолоор:

  • Их хурлыг 4 жилд 1 удаа зохион байгуулна.
  • Их  хурлын завсраар бага хурлын танхимтай байж  жилд 1 удаа бага хурлаа хуралдуулж ажлаа хэлэлцэж байхаар шийдвэр гарсан болно.

Бага хурлын төлөөлөгчөөр суух нь гишүүдэд нээлттэй, хуралд төлөөлөгчөөр орох саналтай хүмүүс холбоонд нэрээ өгнө үү. Одоогийн байдлаар бага хурлын төлөөлөгч нарын нэрсийг эндээс татаж үзнэ үү…

МХХЭМБНХ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл, ерөнхий мэргэжилтэнг 2013.01.10 ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталлаа.

Мэргэжлийн зөвлөл, ерөнхий мэргэжилтнүүдийн нэрсийг энд дарж үзнэ үү…

Гишүүдийн  зэрэглэл, татварын хэмжээг энд дарж үзнэ үү…

 

Leave A Comment