МХХЭМБНХ-ны энэ оны ээлжит “ БАГА ХУРАЛ” 05-р сарын 29-нд 14:00 цагаас “Багшийн Хөгжлийн Ордон”-д боллоо. Хурлыг ерөнхийлөгч Б. Даш-Яндаг удирдаж 52%-ийн ирцтэй эхлүүлсэн ба энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.Үүнд:
- 2017 оны ажлын гүйцэтгэл болон санхүүгийн тайлан
- 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөө
- Холбооны стратеги төлөвлөгөө
Хурлын явцад гишүүд эмнэлгийн чанар, үйл ажиллагаа үйлчилгээг хэрхэн дээшлүүлэх талаар санал солилцсоноор хурлын үйл ажиллагаа амжилттай өндөрлөв.