“ГУРВАН ГАЛ” төв эмнэлгийн Сувилахуйн алба, Чанарын алба хамтран “Олон улсын сувилагч нарын баяр”-ыг угтан “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ сэдэвт эрдэм шинжилгээний хурал”-ыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Шүүгчээр ЭМШУИС-н Сувилахуйн сургуулийн Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Азжаргал,Сувилахуйн ухааны магистр докторант, ЭТҮЭ захирал Ц.Эрдэмбилэг АУ-ны доктор, Захирал Д.Отгонгэрэл нар ажиллаа.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 11-н судлаач сувилагч нарын бүтээл хэлэлцүүлэгдсэнээс
1-р байр Сувилахуйн арга зүйч Х.Мөнгөнсувд Сэдэв: “Үйлчлүүлэгчид олгож буй эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын түвшинг судалсан дүнгээс”
2-р байр Н.Нямжав Мэс заслын тасгийн /мэдээгүйжүүлгийн сувилагч/ Сэдэв: “Жирэмсэн үеийн сэтгэл зүйн бэлтгэл”
3-р байр Д.Оюунбилэг /Мэс засал мэдээгүйжүүлгийн сувилагч/ Сэдэв “Троксевазины тосыг хөхрөлтөнд хэрэглэсэн талаарх суурь судалгаа” зэрэг илтгэлүүд байр эзэллээ.
Уг эрдэм шинжилгээний хурал нь жил болгон уламжлал болгон зохион байгуулагдана.