МХХЭМБН Холбооны Олон улсын сувилагч нарын өдрийг угтсан Онол практикийн бага хурал 2019.05.11-нд болж өндөрлөлөө.ОПБХ-д урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан 30 гаруй илтгэл ирснээс 10 илтгэл тавигдаж 1-3-р байрыг тодруулж өргөмжлөл; мөнгөн шагнал гардуулав.
1-р байр: Илтгэгч: И.Даваажаргал- ын “Өсвөр насны хүүхдүүдийн шүд угаалтыг үнэлэх нь”; Гурван гал эмнэлэг
2-р байр: Илтгэгч: Д.Одонтуяагийн “Харвалтын дараах өтгөн хаталт ба Янима жорын нөлөө”; Баянзүрх нэгдсэн эмнэлэг
3-р байранд: Илтгэгч: Д. Амартайван “Бактерофаг эмийн бодисын мэс ажилбарын дараах шарханд хэрхэн нөлөөлж буйг судалсан дүнгээс” Ачтан эмнэлгийн судлаачдын илтгэлүүд тус тус шалгарлаа.
Нийт оролцсон илтгэгч, судлаач,чиглүүлэгч нартаа баярлалаа.
ТА БҮХНИЙ ОЮУНЫ ТАНЬ МЭЛМИЙ ТУНГАЛАГ БАЙХ БОЛТУГАЙ