ОХУ-ын Эрхүү хотноо мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа.

ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны харъяа Эрхүү хотын Анагаах ухааны их сургууль нь 1919 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 99 дэхь жилдээ хичээллэж их эмч, эм зүйч, эрүүл ахуйч, биохимич болон бусад мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.
Тус сургуульд 450 эрдэмтэн багш ажиллаж байгаагийн 61% нь Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, 21% нь доктор доцент мөн Академич, Академийн сурвалжлагч гишүүд, ОХУ-ын гавьяат эмч, багш 25, гадаад орны Академич гишүүд, шагналтнууд ажиллаж байна.
Манай улсын хувьд 1922-1928 онд Ц.Сэржмядаг эмч суралцан төгснөөс эхлэн одоог хүртэл эмч, мэргэжилтнүүд маань суралцан, мэргэжил дээшлүүлж ирсэн ба МХХЭМБНХ нь 3 дахь удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд 11 байгууллагын 17 их эмч, 11 сувилагч нийт 28 мэргэжилтэн суралцаад ирлээ.
МХХЭМБНХ

Leave A Comment