ОХУ-ын Эрхүү хотод АУИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна

Тус холбоо нь ОХУ-н Эрхүү хотын АУИС-тай хамтын ажиллагааны хүрээнд эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг богино хугацаанд, маш хямд зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулж 3 дахь ээлжийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг 2019 оны 3 сарын дундуур явуулахаар бэлтгэл ажил хангагдан бүртгэл эхэллээ.
Сургалтын төлбөр
Шүд, Эрүү нүүрний мэс засал, ЭХО, Дүрс оношлогоо, Арьс өнгө, Урологийн эмч нарын зардал 12000 руб, бусад мэргэжлийн их эмч 5500 руб, сувилагч, лаборант бусад дунд мэргэжилтнүүд4000 руб /Монгол төгрөгөөр эмч нар 240000-480000, сувилагч, бусад эмнэлгийн мэргэжилтэн нар 160000 төг/
Нийт зардал:
1. Замын зардал ирж, очих- 380000-400000 төг /вагоноор/
2. Сургалтын төлбөр –сувилагч нар 160000, эмч нар-240000-480000 төг
3. Байрны зардал-90000 төг /сургуулийн зочид буудал/
4. Байгаль далай орох болон тосч авах үдэж гаргах унаа, хөтөч, бусад зардал 200000-250000 төг.
Хугацаа: 7 хоног
Бүртгэл: 2019 оны 02 сарын 11-оос 03 сарын 11 хүртэл хугацаанд
5. Хүний тоо хязгаартай тул сонирхсон мэргэжилтнүүд яаралтай доорхи утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлнэ үү.
6. Холбоо барих утас: 465005а, 99086841, 99049531, 99123504
Эхний 2 ээлжинд 7 хоногийн хугацаатай сургалтанд нийт 47 эмч, сувилагч хамрагдан олон улсын оношлогооны төвтэй танилцан,өөрийн сонгосон мэргэжлээр дадлага хийн мэргэжил дээшлүүлсэн үнэмлэхээ гардан авсан.
Мөн Байгаль далайн аялал хийж, далайн амьд амьтан, сибирийн хамгийн том усан цахилгаан станц, хамгийн урт гүүр … зүйлсийг үзэж сонирхон АУ-ны ном, сурах бичгийг хямдралтай үнээр авах боломжтой.
Тавигдах шаардлага:
Сургууль төгссөн дипломыг орос хэл дээр орчуулж наторатаар батлуулах, Цээжний зурагавахуулж хариуг Орос хэл дээр орчуулсан байх,Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
МХХЭМБНХ

Leave A Comment