Өнөөдөр тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт эхэлж байна.Цаашдаа сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ҮҮНД:
1. Мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 10 мянган сувилагчийг 14 хоногийн сургалтанд хамруулж лицензийг нь сэргээнэ.
2. Амаржсан болон ар гэрийн гачигдалтай байсан сувилагч нарт 3 хоногийн сургалт зохион байгуулж лицензийг сунгана.
3. Анаагахын сургуулиудын сувилагчийн анги нээхийг бодлогоор дэмжиж бааз эмнэлгүүдэд дадлагжих боломжийг бүрдүүлнэ.
4. Төгсөлтийн өмнөх болон дараах сургалтыг удирдах сувилагч багшийг тусгайлан бэлдэнэ.
5. Сувилагч нарын ажил хөдөлмөрийн ажлын байранд суурилан үнэлгээнд шилжүүлэх бодлогыг тууштай баримтлана.
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд одоо эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гардан ажиллаж буй сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 эмч, сувилагчийн харьцааг ЭМЯ-наас дэвшүүлж буй 1:2 зорилтынхаа 50%-д хүрэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам