Менежментийн стратеги болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтууд явагдаж байна

Манай холбоо нь улирлын төлөвлөгөөт ажлын хүрээнд доорх сургалтуудыг зохион байгуулан явуулж  байна. Байгууллагууд  ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж зорилго чиглэлтэйгээр бизнесээ удирдах менежментийн стратеги болон төсөл бичих арга зүйн  үндсэн  мэдлэг эзэмшүүлэх  цуврал сургалтууд явуулж байна.

Эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг нийгмийн хэрэгцээ, зах зээлийн тогтолцооны өвөрмөц онцлогт зохицон ажиллах чадвартай, орчин үеийн мэдлэг боловсролтой, харилцааны өндөр соёлтой мэргэжлийн ур чадвартай  мэргэжилтэн  болгох үүднээс “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх нь” мөн эмнэлгийн байгууллагуудын эрүүл ахуйн нөхцөл болон халдвар хамгааллын чиглэлээр ” Халдвар хяналтын  тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтууд явагдаж байна.

МХХЭМБНХ

Leave A Comment