БНСУ-ын Куяан хотын захиргаа, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвтэй хамтран эмч нарт зориулсан 1 кредиттэй сургалт, семинар зохион байгуулах гэж байна. БНСУ-ын анагаахын салбарын шинэ технологитой танилцах мөн мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай гадаад эмч нартай уулзаж, санал бодлоо хуваалцах боломж таньд байна. Дараах 4 чиглэлийн эмч нар илтгэл тавина.
1. Цээжний хөндий буюу уушиг, улаан хоолойн мэс заслын эмч
2. Гэмтэл буюу өвдөг үений мэс заслын эмч
3. Бөөрний хорт хавдар, урологийн эмч
4. Арьс гоо засал, үс шилжүүлэн суулгах мэс заслын эмч
Та бүхэн 99081443, 99049531 дугаар луу холбогдож бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай
Хугацаа: 2018,09,11-ны өглөө 9 цагт
Байршил: Нэгдүгээр эмнэлэгийн 4 давхарт хурлын танхимд
УНТЭ, Куяан хотын эмч нарын сургалт, семинарын хөтөлбөр
Илтгэгч: Солонгос эмч нар
Байршил: Улсын Нэгдсэн Төв эмнэлэгийн хурлын танхим
Хугацаа: 2018.09.11
Хэл: Англи, Солонгос хэлнээс орчуулгатай явагдана.
Цаг | Агуулга | Илтгэгч | Илтгэлийн сэдэв |
09:00-09:10 | Хурлын нээлт | Т.Чулуунбаатар /УНТЭ-ийн захирал / | Нээлтийн үг |
09:10-09:20 | Видео бичлэг | М.Отгонбаяр /Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга/ | Гадаад, дотоод зочдыг танилцуулах |
09:30-10:00 | Илтгэл 1 | KIM YOUNG SIK | Minimal Invasive Surgery in Urology
-RIRS (Retrograte Intra-Renal Surgery) -Robotic Surgery (Partial Nephrectomy, Robotic Radical Prostatectomy) |
10:00-10:30 | Илтгэл 2 | HWANG
EUN GU |
Single port VATS in General Thoracic Surgery |
10:30-11:00 | Асуулт хариулт | Бүх эмч нар | |
11:00-11:30 | Завсарлага /Кофе, цай/ | Бүх зочид | |
11:30-12:00 | Илтгэл 3 | SON
DONG WOOK |
Review of medial meniscus posterior root tear: natural history, biomechanics |
12:00-12:30
|
Илтгэл 4 | CHO HANGRAE | Hair transplantation |
12:30-12:40 | Хаалт | ||
12:40- | Монгол –Солонгос эмч нарын чөлөөт уулзалт | Монгол-Солонгос мэргэжлийн эмч нар | Чөлөөт уулзалт, нэрийн хуудас солилцох, мэргэжлийн туршлага солилцох цаг |