2019.11.14 ны Пүрэв гаригт Blue Sky буудлын Даймонд танхимд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал, Бодлого зохицуулалтын газрын дарга Р.Оюунханд болон бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд, ЭМДЕГ–н дарга Г.Баясгалан, НЭМГ-н ТҮ-ны хэлтсийн дарга Мөнхдэлгэр, ЭМХТ-н мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн 190 эмнэлгийн төлөөлөл, 13 аймгийн 63 эмч оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж санал хүсэлтээ хэлсэн Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорнот, Дорноговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Орхон, Дархан Уул аймгийн захиралууд болон нийт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын захирал, удирдах ажилтнууддаа баярлалаа.
Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо