ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ ТӨСЛИЙН “ЭМЧИЙН ЭНЭРЭЛТ САЙХАН ХАРЦ” УРАЛДААН ЭМЧ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа  эмч нарын дунд 60,70,80-оны дууг хэн сайн дуулах вэ “Үл тасрах аялгуу” төслийн хүрээнд “Эмчийн энэрэлт сайхан харц” уралдааныг 2019.05.01.-ээс эхлэн Эрүүл мэндийн яам, Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж байна.

Уралдааны эхний шалгаруулалтанд хот, хөдөөнөөс шалгарсан  80 эмч оролцож ; II шатанд 40 эмч,  сүүлийн шатанд 20 эмч үлдэж “ГАЛА “ тоглолтонд  оролцох эрхтэй болж байна.

Уг төсөлд хувийн хэвшлийн 22 дуучин эмч оролцож байна. Мөн төслийг дэмжин ивээн тэтгэсэн эмнэлгийн хамт олон удирдлагууддаа талархснаа  илэрхийлье.

МХХЭМБНХ

Leave A Comment