ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АНХААРАЛД

Короновируст халдвар (COVID-19) цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тухай бүр шилжүүлж байгаатай холбогдуулан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын хүрээнд зохион байгуулах төгсөлтийн дараах багц цагийн богино хугацааны сургалтуудыг түр хугацаагаар хойшлуулсантай холбогдуулан:

  1.  Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч, сунгуулах хүсэлт гаргасан нийт эмнэлгийн мэргэжилтний 2021 оны 1,2 дугаар улирлын багц цагийг бүрдүүлсэнд тооцож бичиг баримтыг хүлээж авахыг;
  2. Короновируст халдвар (COVID-19) цар тахлаас сэргийлэлт, хяналт, оношлогоо, эмчилгээний чиглэлээр дайчлагдан ажилласан, оролцсон эмнэлгийн мэргэжилтний тухайд энэ талаарх нотлох баримтыг үндэслэн 2021 оны багц цагийг бүрэн бүрдүүлсэнд тооцож бичиг баримтыг хүлээж авахыг ЭМХТ-өөс мэдээлж байна.

Leave A Comment