“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр /2014.11.07/ Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд “Эрүүл мэндийн баг”-ийн ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцлаа. Уг хуралд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн зөн, Адра, Улаан загалмай, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцов.
Хурлын эхэнд ЭМЯ-ны холбогдох ажилтнууд Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон Эбола вируст халдварын өнөөгийн байдал, яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулсан юм. Мөн Эрүүл мэндийн багийн “Газар хөдлөлтийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцсэний дээр тус багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
ДЭМБ-ын зүгээс эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Турк, БНХАУ-д эмч, мэргэжилтнүүдийг туршлага солилцох уулзлат, сургалтад хамруулах талаар ажиллана гэдгээ илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүдийн сан хүүхдүүдэд зориулсан уг халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны чиглэлд хамтран ажиллана гэв.

Leave A Comment