Монгол улсад хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд таатай нөлөө үзүүлэх шийдэлүүд, цахим эмнэлгийг хөгжүүлэх үр ашигт байдлыг сайжруулахад хувийн хэвшлийн салбарын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Иймд Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны “Бизнес гишүүнчлэлтэй холбоодыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад тохирсон, тухайн үеийн хамгийн боломжит нөхцөлтэй банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн мэдээллүүд, шийдэл боломжуудыг санал болгох болон ЕСБХБ-ны зөвлөх үйлчилгээнд хэрхэн хамрагдаж болох талаархи мэдээллийг нэг дороос авах зорилготой уг семинарыг зохион байгуулах гэж байна.
Үүний үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, дата менежмент, орчин үеийн менежментийн арга техникийн талаар олон улсын сайн туршлагыг түгээх.
Зээл авахад тулгарч байгаа асуудал болон зээлийн нөхцөлийн талаар асууж, гарц шийдлээ олоход туслах.
Салбарын ЖДБ-үүд нь ЕСБХБ-ны зөвлөх үйлчилгээ ба санхүүжилтийн дэмжлэгээр дамжуулан хүний нөөц, байгууллагын хөгжил, өсөлтөө сайжруулах боломжуудыг олж авах юм.
Сонирхсон байгууллагын дарга, менежерүүд 11 сарын 11- ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлнэ үү.
Семинар 2018.11.13-ний 10:00 цагт ЭМХТ-ийн II байрны I давхрын хурлын зааланд болно.
Бүртгүүлсэн и-мэйл хаяганд хөтөлбөр илгээгдэнэ.
ХАРИЛЦАХ УТАС: 465005, 99049531, 99086841
Оролцогчдын бүртгэл
№ | Овог нэр | Байгууллага | Албан тушаал | Харилцах утас | Цахим хаяг | Гарын үсэг |
1 | ||||||
2 |