Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

Монгол улсад хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага  үүсэн байгуулагдснаас хойш даруй 30 шахам жил болжээ.

Энэхүү хөгжлийн түүхэн цаг хугацаанд  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь  нөр их уйгагүй хөдөлмөр, тэвчээр хатуужил, шинийг эрэлхийлсэн бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн  ур чадвараа тасралтгүй хөгжүүлсний  үр дүнд  тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг  олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн,  шинэ дэвшилтэт технологийг түүчээлэн нэвтрүүлж,  орчин үеийн ангаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан хөгжүүлж,  төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд  гарган, эрүүл мэндийн салбарын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж ирлээ.

Бид цаашид ч хөгжлийн олон олон гарцыг нээж,  дэлхийд өрсөлдөхүйц  шинэ технологи, шилдэг мэргэжилтэн төрүүлж,  он цагийн хэлхээсээ баяжуулсаар байх болно.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын ачааны хүндээс үүрэлцэж,  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад сэтгэл зүрх, оюун ухаан, мэдлэг чадвараа зориулж яваа үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа ажлын өндөр амжилт  хүсэн мэндчилье!