МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДҮРЭМ

  • Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний оршин тогтнох, хөгжих, хууль эрх зүйн таатай  нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нийгэмдээ болон  гишүүн байгууллагадаа үйлчлэх ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн.
  • Төрийн бус байгууллагын оноосон нэр: “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо” товчилсноор /МХХЭМБНХ/ байна. /Цаашид холбоо гэнэ./
  • “Холбоо” нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд өөрийн бэлгэдэл, тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
  • “Холбоо” нь өөрийн эрхэм зорилго, зарчимтай байна. Холбооны бүх бодлого, стратеги, шийдвэр, үйл ажиллагаа нь дүрэмд тусгагдсан эрхэм зорилго, зарчимд суурилна
  • Холбоо нь жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа холбогдох байгуллагад хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд гаргаж өгнө.  Тайлан гишүүддээ нээлттэй байна.
  • “Холбоо” нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлаж бусад аймаг, хотуудад салбар зөвлөлтэй байна
  • МХХЭМБНХ-ны дүрмийг баталсан өдөр нь “Холбоо”-г үүсгэн байгуулагдсанд тооцох бөгөөд дүрмээ их, бага хурлаар хэлэлцэн шинэчилж болно.

2.1. Холбооны зорилго:

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын /цаашид ХХЭМБ/ нийтлэг эрх ашгийг хамгаалан, тэдний оршин тогтнож хөгжихөд хууль эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлж, ХХЭМБ-ын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх.

  • Эрүүл мэндийн салбар дахь ашгийн бус байгууллага бөгөөд хүн амын эрүүл мэндийн тусламжийн чанар, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үндсэн зарчмыг баримтлана.
  • Монгол улсын нутаг дэвсгэр дээр тэдгээрийн оршин тогтох эрх зүйн болон орон зайн аятай нөхцлийг бүрдүүлж, хүн амын эрүүл мэндийг нэр төртэй хамгаалах чадвартай, өндөр хөгжилтэй хувийн эрүүл мэндийн салбар болгон хөгжүүлэх
  • Холбооны зорилго, зорилт, бодлого, дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнчлэлийн шалгуурыг хангасан аливаа байгууллагыг сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлээр эгнээндээ нэгтгэнэ.
  • Холбоо нь МУ үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ХХЭМБ-ыг эрх зүйн хүрээнд ажиллах удирдлага арга зүйгээр хангаж ажиллана.
  • Холбоо нь ХХЭМБ-ыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн ,эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх талаар төрийн захиргааны бүх шатны байгууллага, бусад хуулийн этгээдтэй хамтран ажиллана.
  • Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэхийн тулд өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгуулллагын хооронд шударга, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр идэвхи, санаачлагатай ажиллах
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг дэмжиж ажиллана.
  • ХХЭМБ-ын санхүү, эдийн засгийн хөгжлийн чадавхийг дэмжих зорилгоор тэдгээрийг төсөл, хөтөлбөр, зээл, тусламжид хамруулахад туслах.
  • Холбооны гишүүн ХХЭМБ-ын хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын байгууллагатай холбоо тогтоон, үр ашигтай хамтын ажиллагаа явуулахад нь дэмжлэг  үзүүлэх.
  • Гишүүн байгууллагуудын үйл ажиллагаа,санаачлагыг хүндэтгэн нийтлэг эрх ашгийг хамгаалах,тэдгээрийн удирдах ажилтныг чадавхижуулах.
  • Холбоо нь төрийн болон ТББ –д төлөөлөлтэй байж тэдгээрээр дамжуулан төр, хувийн хэвшлийг холбож ажиллах.
  • Холбоо нь өөрийн сонин сэтгүүл, цахим мэдээллийн сувгууд, шагнал урамшуулалтай байна
  • Эрдэм шинжилгээ, ХХЭМБ-ууд дундын үйлчилгээний хэсэг (чанар стандарт, халдвар хамгаалал, статистик мэдээлэл, зээл, концессийн гэрээ, эмнэлгийн дэд бүтэц), эмнэлэг хооронд нийтлэг үйл ажиллагааны байгууллага (эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гадаад худалдаа, хог хаягдал, төвлөрсөн ариутгал, нэгдсэн ба хамтарсан хувийн эмнэлэг)-тэй байж болно.
  • Гишүүн ХХЭМБ-ыг А, В, C, D, F, E зэрэглэлээр ангилан, гишүүний гэрчилгээг олгох ажиллагааг тусгай журмаар зохицуулна.
  • Холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулах санхүүгийн чадамжийг сайжруулах, төсөв бүрдүүлэх бүхий л арга хэмжээг авна
  • Гишүүн байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулна.
  • ХХЭМБ байгуулах, сунгахад эрх зүйн зөвөлгөө өгөх, магадлан итгэмжлэл, сонгон шалгаруулалтанд хамрагдахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрөл авах, сунгах бүртгэх баталгаажуулах, тасралтгүй сургалтын багц цагийн биелэлтийг хангах
  • Хувийн эмнэлгүүдэд эрдэм шинжилгээ, сургалтын эрх олгоход дэмжилэг үзүүлэх, сургалт, семинарт хамрагдах, мэдлэг, чадвараа нэмэгдүүлэхэд нь туслах
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохих стандартад хүргэх, тусламж үйлчилгээний төрлийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах, олон улсын зээл тусламж, дотоодын төсөлд хамрагдахад туслах
  • Чанар, халдвар хяналт, статистик, эмийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж мэргэжил арга зүй, мэдээллээр хангах, хог хаягдлын менежмент, төвлөрсөн ариутгал, лабораторийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтаар үзүүлэх
  • Эрүүл мэндэд ээлтэй гадаад худалдаа хийх хамтарсан баг бүрдүүлэх Эм, эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэлт зэрэг үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах
    • Холбоо нь төрийн захирагааны байгууллагатай гэрээ байгуулах замаар төрийн зарим үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж тухайн байгууллагад тайлагнана.
    • Эрүүл мэндийн салбарт ХХЭМБ-ын эрх ашиг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлийг зохион байгуулах.

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

  • Холбоо нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал ба Ажлын алба, Мэргэжлийн зөвлөл, Хяналтын зөвлөл, Салбар болон орон тооны бус зөвлөл, Гишүүн байгууллага гэсэн бүтэцтэй байна.
  • Холбооны эрх барих дээд байгууллага нь. Их хурал байна. Их хурал нь нь 4 жилд нэг удаа хуралдана.
  • Их хурал
    • Их хурлын чөлөөт цагаар бага хурал хуралдаж холбооны үйл ажиллагааг хэлэлцэх ба шаардлагатай тохиолдолд гишүүдийн 2/3 саналаар  ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна.
    • Их хурлын төлөөлөгчдийн тоог салбар зөвлөлийн саналыг үндэслэн удирдах зөвлөл тогтооно.
    • Их хурлыг, их хурлыг гишүүдийн олонхийг саналаар сонгогдсон хурлын тэргүүлэгчид удирдана.
    • Их хурал шийдвэрээ төлөөлөгчдийн 51-ээс дээш хувийн ирцтэйгээр хуралдуулж, олонхийн саналаар тогтоолоор гаргана.
    • Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж болно. Үүнд:
      • Гүйцэтгэх захирлын ажлын албаны тайлан, санхүүгийн хяналтын зөвлөлийн тайлан
      • Холбооны дүрмийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх
      • Хэтийн төлөв, ажиллах зарчмыг тодорхойлох
    • Холбооны удирдах зөвлөл, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, санхүүгийн хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх. Уг саналыг их хурлаар хэлэлцүүлж олонхийн саналаар нээлттэй батална.
    • МХХЭМБНХ-íû óäèðäëàãûí á¿ðýí ýðõèéí õóãàöàà èõ õóðàë õóðàëäàæ, тогтоол батлагдсанаар äóóñãàâàð áîëíî.

 

  • Бага хурал
    • Бага хурал нь удирдах зөвлөлийн гишүүд, А, В ангилалд хамаарагдах гишүүдээс бүрдэнэ. Мөн гүйцэтгэх захирлын ажлын алба, салбар зөвлөлийн дарга нар орж болно.
    • Бага хурал жил бүрийн 11 сард багтаан 51%-иас дээш ирцтэй хуралдаж доорхи асуудлыг шийднэ. Үүнд:
      • Ирэх онд гүйцэтгэх “ХХЭМБ-ын нийтлэг эрх ашиг”-ийн хүрээнд хийх ажлын бодлого, түүний санхүүгийн эх үүсвэр, төсвийг ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын ажлын алба бага хуралд оруулж, хэлэлцүүлэх.
      • Шаардлагатай гэж үзвэл санхүүгийн хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын ажлын албаны тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, мэдээг хэлэлцэж болно.
      • Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шаардлагатай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

  • Удирдах зөвлөл
    • Удирдах зөвлөлийг ерөнхийлөгч удирдах бөгөөд ерөнхийлөгч байхгүй байгаа тохиолдолд дэд ерөнхийлөгч удирдана.
    • Удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ба дараах бүтэцтэй байна.
      • Ерөнхийлөгч.
      • Дэд ерөнхийлөгч
      • Гүйцэтгэх захирал
      • Бусад төлөөлөл
      • Гишүүн байгууллагын төлөөллийг МХХЭМБНХ-ны үйл ажиллагааг идэвхтэй дэмжидэг, дүрмийн зөрчилгүй гишүүн 5-6 байгууллагаас сонгоно. Хэрэв 5.5.2.4 заасан төлөөлөл сонгогдоогүй тохиолдолд 6 дахь гишүүнийг гишүүн байгууллагын төлөллөөс сонгож болно.
    • Удирдах зөвлөлийн хурал нь 51 хувиас дээш ирцтэй хуралдана. Удирдах зөвлөлийн гишүүд саналаа бичгээр болон цахилгаан шуудангаар өгсөн бол хуралд ирсэнд тооцно . Хуралд оролцсон гишүүдийн 51 хувиас дээш саналтайгаар шийдвэр гаргана.
    • Удирдах зөвлөлийн эрх, үүрэг
      • Гүйцэтгэх захирал, Санхүүгийн хяналтын зөвлөл, Мэргэжлийн зөвлөл болон бусад  Ажлын хэсгийг томилох, чөлөөлөх, эрх хэмжээг  тогтоох, тайланг хэлэлцэх
      • Санхүүгийн хяналтын зөвлөл, Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг батлах
      • Гүйцэтгэх захирлын ажлын албаны орон тоог батлах, цуцлах, цалин, урамшууллыг хэлэлцэн шийдвэрлэнэ
      • Холбооны хэтийн болон цаг үеийн ажлын төлөвлөгөөг батлах.
      • Холбооны жил, улирлын санхүүгийн төсөв батлах.
      • Татвар, хандивын хэмжээг тогтоох .
      • Өөрийн бүрэлдэхүүний 30 хүртэл хувийг шинэчлэх.
      • Хууль, тушаал, шийдвэр эрх зүйн хүрээнд бусад асуудлыг шийдвэрлэх
      • Удирдах зөвлөлийн гишүүн 3-4 салбар зөвлөл  болон тодорхой ажлуудыг хариуцан ажиллаж, удирдах зөвлөлд тухайн жилийн  4-р улиралд багтаан тайлагнана.
    • Ерөнхийлөгийн эрх, үүрэг
      • Удирдах зөвлөлийн хуралдааны хооронд холбоог төлөөлж түүний үйл ажиллагааг бодлогын хүрээнд удирдан чиглүүлнэ.
      • Ерөнхийлөгч нь өөрийн эрх хэмжээний дагуу дотоод, гадаадад холбоог төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх
      • Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захиралд удирдлага чиглэл өгөх, чөлөөлөх саналыг удирдах зөвлөлийн хуралд оруулах
      • “ХХЭМБ-н нийтлэг эрх ашиг”-н талаар төрийн ба төрийн бүс байгуулга, олон улсын байгуулаганд хүсэлт тавих, хамтран ажиллах зэрэг болно.
      • Төр засгийн удирдлагуудтай Холбоог төлөөлж Холбооны эрх зүйн ашгийг хамгаалах
      • Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах
      • Удирдах зөвлөлийн дарга Холбооны нэрээр хөрөнгө босгож, хандив санхүүжилт олох тохиолдолд удирдах зөвлөлийн хурлаар заавал хэлэлцүүлнэ.
      • Ерөнхийлөгч нь сонгуулийн хугацаанд тодорхой хангамжтай байх бөгөөд тухайн үед удирдах зөвлөлийн хурлаар уг хангамжийг шийдвэрлэнэ.
    • Дэд Ерөнхийлөгчийн эрх, үүрэг
      • Дэд ерөнхийлөгч нь ерөнхиийлөгчийг байхгүйд их хурал, бага хурал болон удирдах зөвлөлийн хурлыг удирдаж явуулах ба холбооны эрх ашгийг бүх шатны байгууллагын өмнө төлөөлөх
      • Дэд ерөнхийлөгч нь Мэргэжлийн зөвлөлийг даргалах
      • Холбооны гүйцэтгэх захирлын ажлыг удирдан чиглүүлэх
      • Гадаад, дотоодод ерөнхийлөгчийг эзгүйд Холбоог төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх.
    • Гүйцэтгэх захирал, түүний ажлын алба
      • Гүйцэтгэх захирлын удирдлагад Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын алба байна.
      • Салбар зөвлөл, гишүүн байгууллагыг удирдах
      • Гүйцэтгэх захирал нь УЗ-өөс олгосон бүрэн эрхийн хүрээнд холбооны өдөр тутмын үйл ажиллагааг шууд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
      • Хэтийн болон цаг үеийн төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцох, хурлаар хэлэлцэх асуудлыг төлөвлөж, товыг зарлаж, хурлын шийдвэрийг зохион байгуулах
      • Гүйцэтгэх захирал нь УЗ-ийн хурлаас олгосон эрх мэдлийн хүрээнд Холбоог албан ёсоор төлөөлнө.
      • Гүйцэтгэх захирлыг байхгүйд болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ажлын хэсэг, зөвлөлд гүйцэтгэх захирлын шийдвэрээр ахлах менежер холбоог төлөөлөн ажиллана.
      • Холбооны үйл ажиллагааг зохион байгуулж явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр, хэмжээг жил бүр УЗ-ийн баталснаар төсөв бүрдүүлэлтийг хариуцана.
      • Гүйцэтгэх захирлын чиг үүрэг.
        • Холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулж ажиллах
        • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн өмчийн бүх хэлбэрийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөний төсөл гаргаж , УЗ-өөр хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
        • Хэрэгжүүлэх ажлыг 4 жил, 1 жилээр төлөвлөж, үр дүнг ерөнхийлөгч, удирдах зөвлөл, их хурал, шаардлагатай гэж үзвэл бага хуралд тайлагнах
        • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Холбооны хөрөнгийг захиран зарцуулж, санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах, санхүүгийн гүйцэтгэлд хяналт тавих
        • Ажлын албыг шууд ерөнхийлөн удирдаж, ажиллагсдыг томилж, чөлөөлөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох
        • Холбооны дүрэм, их хурал болон УЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах
        • Гишүүнчлэлийг өргөжүүлэх, хөгжүүлэх
        • Удирдах зөвлөл, гишүүн байгууллагуудыг тасралтгүй мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.

 

  • Санхүүгийн хяналтын зөвлөл.
    • Санхүүгийн хяналтын зөвлөл /Цаашид СХЗ гэнэ/-ийг Их хурал, УЗ-ийн хурлаар илээр олонхийн саналаар 3 хүний бүрэлдэхүүнтэй 4 жилийн хугацаатай томилно.
    • СХЗ нь доорх эрх, үүрэгтэй ажиллана.
      • Удирдах зөвлөлийн шийдвэр, ажлын албаны үйл ажиллагаа дүрэмд нийцэж буй эсэхийг хянах чиг үүрэгтэй байна.
      • Холбоо болон салбар зөвлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд жилд 1 удаа хяналт тавина.
      • Хяналтын тайланг бага хурал, удирдах зөвлөлд жилд 1 удаа , их хуралд 4 жилд 1 удаа тайлагнана.
      • Гишүүн байгууллага нь хүндэтгэх шалтгааны улмаас болон өөрийн хүсэлтээр гишүүний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд гүйцэтгэх захирал, СХЗ-ийн дарга /гишүүн/ удирдах зөвлөлийн хуралд танилцуулан шийдвэрлэнэ.
      • Санхүүгийн хяналтын зөвлөл ажлаа хийхгүй байгаа нөхцөлд зөвлөлийг дахин шинээр сонгоно.

 

  • Аймаг хотын салбар зөвлөл.
    • Орон нутгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь салбар зөвлөлийг холбооны дүрэмд нийцүүлэн зохион байгуулж ажиллана.
    • Салбар зөвлөл нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга, гишүүд МХХЭМБНХ-ны гишүүн байж, холбооны дүрмийг мөрдөж ажилладаг байна.
    • Салбар зөвлөл нь тамга тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно.
    • Холбооны их хуралд сонгогдох, бусад гишүүдийг сонгох
    • Холбооноос дэмжлэг тусламж авах.
    • Орон нутгийн гишүүдийн татварын 30 хувийг захиран зарцуулах, холбооны санхүүд дараа оны 1-р сард багтаан тайлан, баланс ирүүлэх.
    • Салбар зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна.
      • Холбооны эрхэм зорилго, хэтийн болон цаг үеийн ажлыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах.
      • Гишүүн байгууллагын ажлыг өдөр тутам удирдах, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах
      • Орон нутагийн салбар зөвлөлийн дарга нь МХХЭМБНХ-оог төлөөлж зөвлөл хооронд ажиллах ба төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэрээ байгуулж ажиллаж болно.
      • Орон нутгийн гишүүдийн татварыг татан Холбооны дансанд төвлөрүүлэх
      • Холбооны дүрмийн хүрээнд хийгдэх бусад үйл ажиллагааг явуулах
      • Салбар зөвлөлийн дарга, гишүүд МХХЭМБНХ-ны дүрмийг зөрчсөн, нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд татан буулгаж, дараагийн салбар зөвлөлийг шинээр зохион байгуулна.
  • Холбооны эрхэм зорилго, зарчим, дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүдэд тавигдах шаардлагыг хангасан, эрүүл мэндийн төрийн бус байгууллага, ХХЭМБ-ууд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж болно.
  • Гишүүн байгууллагын бүртгэл нь холбоон дээр төвлөрч гишүүний гэрчилгээг ангилал харгалзан дугаарлаж олгоно.
  • Холбооны гишүүнчлэлд элсүүлэхдээ нээлттэй бодлого барина. Нас, хүйс, гарал үүсэл, анги, нийгмийн давхарга, газар зүйн байршил, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэргээс шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг мөрдлөг болгоно. Гишүүнчлэлийг нийгмийн бүлгийн олон талт, ялгаатай байдал, туршлагыг төлөөлөхүйц байлгахыг эрмэлзэнэ.

 

  • Гишүүдэд тавигдах шаардлага, эрх үүрэг
    • Холбооны эрхэм зорилго, зарчим, дүрэм, бодлоготой танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
    • Аливаа нам, улс төр, төрийн байгууллагаас хараат бус ажилладаг байх.
    • Оролцоог эрхэмлэж, аливаа асуудалд идэвхтэй оролцох, цөөнхийн дуу хоолойг сонсдог.
    • Гишүүний таварыг хүлээн зөвшөөрсөн.
    • Татвараа дүрмэнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлвөл зохих татварын 10%-р алданги тооцно
    • Эрүүл мэндийн эсрэг үйл ажиллагаа явуулдаггүй байх
    • Төсөв бүрдүүлэлтэнд оролцоогүй гишүүн байгууллагыг Холбоо хүлээн авахгүй бөгөөд нийтлэг  эрх ашиг хамгаалах ажлыг зогсооно.
  • Гишүүний эрх

6.3.1. Дүрмийн 4.13-т заасан нийтлэг эрх ашгаа хамгаалуулах

6.3.2. Аливаа санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх

6.3.3. Сонгох, сонгогдох, гишүүнд элсэх буюу гарах нь нээлттэй

6.3.4. Хууль эрх зүйн хүрээнд эрх ашгаа хамгаалуулах

6.3.5. Шагнал урамшуулалд дэмжүүлэх, тодорхойлолт гаргуулах

 

  • Гишүүн дор дурдсан үүргийг хүлээнэ.
    • Холбооны дүрмийг сахин биелүүлж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай оролцох
    • Холбооны үйл ажиллагаа болон гишүүнийг үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, сөрөг сурталчилгаа явуулах, бусадтай тохиролцох, үгсэн хуйвалдах зэрэг ямар нэгэн байдлаар нэр хүндэд нь халдаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх
    • Гишүүний татвараа А, В ангилал 1-р улиралд, бусад ангилалын гишүүд эхний хагас жилд багтаан төлнө.

 

  • Гишүүнчлэлээс гарах чөлөөлөх
    • Гишүүнээс гарах, чөлөөлөх асуудлыг УЗХ-р шийдвэрлэнэ Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэр гарснаар тухайн гишүүнийг Холбооноос гарсанд тооцно.
    • Гишүүнчлэлээс гарах нь гишүүн бүрт нээлттэй байх ба энэ тухайгаа гүйцэтгэх захирлын ажлын албанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.
    • Гишүүнийг дор дурдсан тохиолдолд Холбооны гишүүнчлэлээс албадан чөлөөлнө:
      • Холбооны дүрмийг ноцтой зөрчсөн
      • Холбооны нийтлэг эрх ашиг, эв нэгдэлд харш, нэр хүндийг гутаахад чиглэсэн  үйл ажиллагаа санаатай явуулсан, дэмжсэн, энэ төрлийн үйл ажиллагаанд оролцсон
      • Холбооны нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон
      • Хүндэтгэх шалтгаангүйгээр гишүүний татвараа 2 жил төлөөгүй нь СХЗ-ийн хяналтын явцад тогтоогдсон дүгнэлт гарсан тохиолдолд
    • Холбооноос өөрийн хүсэлтээр гарсан болон чөлөөлөгдсөн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тухайн байгууллагын гишүүний эрх, үүрэг дуусгавар болж, гэрчилгээг хүчингүйд тооцон эргүүлэн авна.
  • Холбооны хөрөнгөнд түүний өмчлөлд хамаарах үл хөдлөх болон бусад хөрөнгө, оюуны үнэт зүйлс хамаарна.
  • Холбоо нь дараах эх үүвэрээс санхүүжнэ.
    • Гишүүдийн татвар
    • Гишүүн байгууллагуудын татвар
    • Байгууллага, иргэдийн хандив, бэлэг
    • Төрийн байгууллагуудтай гэрээ байгуулж зарим ажил гүйцэтгэсний дагуу төсвөөс олгогдох хүртээмж
    • Эрүүл мэндийн сангууд
    • Хадгаламжийн хүүгээс орсон орлого
    • Төслийн болон гэрээт ажлын санхүүжилт
    • Ижил төстэй байгууллагын шилжүүлсэн хөрөнгө
    • Зорилгоо хэрэгжүүлэхэд гарсан дараах ажлын орлого
  • Төлбөрт үйлчилгээний орлого
  • Сургалтын орлого
  • Өөрийн хэвлэлийн мэдээллийн орлого
    • Хуулиар хориглоогүй бусад орлого
  • Холбоо нь гишүүн байгууллагуудад туслах зорилго бүхий зээлийн эргэлтийн болон бусад хөрөнгийн сантай байж болно.
  • Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7-р бүлэгт заасны дагуу гишүүд нь сайн дурын үндсэн дээр хуримтлал бий болгож холбооны үйл ажиллагааг дэмжих санг бүрдүүлж болно.
  • Сангийн хөрөнгийг хуримтлуулах зарцуулах үйл ажиллагааг УЗ-р хэлэлцүүлэн батлах, сангийн үйл ажиллагааны ажиллах журмаар зохицуулна.
  • Үйл ажиллагаанаас олсон аливаа орлого нь Холбооны ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаанд зарцуулагдана.
  • Холбоонд төсөл, хөтөлбөр болон бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой орлого оруулсан гишүүн байгууллага, ажилтанд оруулсан орлогын хэмжээг харгалзан тодорхой хувийг урамшуулал болгон олгоно.
  • Удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх захирал, Холбооны өмч хөрөнгөөр хувийн эрх ашиг олоход чиглэсэн санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • Аливаа улс төрийн үйл ажиллагааг дэмжиж нам эвсэлд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.
  • Санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох хууль, журмын дагуу гаргаж, хуулиар тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад тайлагнана.
  • Холбоо болон салбар зөвлөлийн санхүүгийн тайланг санхүүгийн хууль, тогтоомжийн дагуу хийж татварын байгууллагад цаг хугацаанд тайлагнан, архивлан хадгална.
  • Холбоог бүх гишүүдийн Ээлжит хурлын шийдвэрээр, Монгол улсын холбогдох хуульд заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах ба татан буулгаж болно.
  • Холбоо- г дараах тохиолдолд татан буулгана.
    • Гишүүн байгууллагуудын 51%-ийн саналаар цаашид үйл ажиллагаагаа явуулах шаардлагагүй гэж үзэн татан буулгах санал гаргасан бол хурлын шийдвэрээр
    • Монгол улсын шүүхийн шийдвэрээр
    • Холбоо-г өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбоотойгоор үүссэн эд хөрөнгийн шинжтэй харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
  • Татан буугдсаны дараа дуусгалтын тайланг гаргаж татварын албанд тушааж улсын бүртгэлээс хасалт хийнэ.