Эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмч, эмнэлгийн ажилчдаа сонсьё” цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд 21 аймаг, нийслэлийн, эмч эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 600 гаруй хүн оролцов. Уг уулзалтын гол зорилго нь эмч эмнэлгийн ажилчдынхаа дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, асуудлыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллах юм. Цахим уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн […]
Аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалт явагдлаа. Сургалт гурван өдөр онлайнаар явагдсан бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,рашаан сувиллуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцлоо.[…]
Эрүүл мэндийн салбарт 2021 оноос хэргэжүүлэх шинэчлэлийн хүрээнд нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор платформ “UP to Date”-г ашиглах тухай баримжаа олгох сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтанд Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн байгууллагын 200 орчим удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, санхүүжилтын талаарх ” сургалтыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 2020.11.03- 04 нд өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Сургалтанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож хувийн хэвшлийн эмнэлгүүдийн захирлуудын санал бодлыг сонслоо.
Эрүүл Мэндийн Сайд Т. Мөнхсайхан Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд болон сувиллуудын захирлын төлөөлөлтэй 2020.11.10-ний өдөр уулзлаа. Уулзалтаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болон ЭМДЕГ-ын 2020 оны сонгон шалгаруулалтын журмын тухай мөн сувиллуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөн ярилцлаа. Дээрх асуудлуудын талаар ЭМ-ийн сайд чиглэл чиглэлээр нь уулзаж[…]
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН НЭР, ТӨРӨЛ, ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААР, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭ” жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлнө. Линк холбоос: http://www.emd.gov.mn/5215-2/Линк холбоос: http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0…/
ЭМДЕГ-аас гэрээтэй бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлттэй үнийн эмийн жор бичнэ.
✅ Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. ✅ “Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн[…]
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжид Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргасан. Өнөөдөр тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллалаа. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба бүрэн ашиглалтад оруулахад[…]
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн улсуудын Эрүүл мэндийн сайд нарын цахим хурал өнөөдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Энэхүү хурал нь Номхон Далайн Баруун Бүсийн улсуудад коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох зорилготой бөгөөд цахим хуралд НДББ-ийн 30 гаруй улсын Эрүүл мэндийн сайд нар, удирдах албан тушаалтнууд оролцов.[…]