Аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалт явагдлаа. Сургалт гурван өдөр онлайнаар явагдсан бөгөөд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага,рашаан сувиллуудын удирдлага, эмч мэргэжилтнүүд хуваарийн дагуу оролцлоо. […]
Эрүүл мэндийн салбарт 2021 оноос хэргэжүүлэх шинэчлэлийн хүрээнд нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор платформ “UP to Date”-г ашиглах тухай баримжаа олгох сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтанд Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн байгууллагын 200 орчим удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, санхүүжилтын талаарх ” сургалтыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 2020.11.03- 04 нд өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Сургалтанд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож хувийн хэвшлийн эмнэлгүүдийн захирлуудын санал бодлыг сонслоо.
Коронавирусийн халдварын эмч нарт зориулсан хичээлүүд https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019 No Хичээлийн сэдэв 1 БНХАУ-н шинэ коронавирусийн дэгдэлт Үзэх 2 Хамгаалах хувцас хэрэгсэл Үзэх 3 Шинэ коронавирусийн хариу арга хэмжээний эрсдэлийн үеийн харилцаа холбоо Үзэх 4 Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоос лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх Үзэх 5 Шинэ коронаровирусийн халдвар тухай Үзэх 6 Шинэ коронавирусийн халдварын[…]
ДЭМБ-аас 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарласантай холбогдуулан сувилахуйн албадын дарга нарыг чадавхижуулах ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа лавлагаа төвүүдийн сувилахуйн албадын дарга нар БНСУ-ын Хавдар судалын төв дээр “Хавдартай өвчтөнийг гэрээр сувилахуй” сэдэвт сургалтад амжилттай суралцаж ирлээ. Энэхүү сургалт нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжүүлж буй “Сувилахуйн боловсрол, хавдрын тусламж үйлчилгээний[…]
Нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ерөнхий мэргэжлийн эмч нарт зориулсан “ВИРУСТ ГЕПАТИТ”-ын урьдчилсан сэргийлэлт, илрүүлэг,оношилгоо,эмчилгээний чадавхийг сайжруулах сургалт явагдлаа Мөн эмч, ажилчдад сүрьеэгийн илрүүлэлт ,урьдчилан сэргийлэлт,оношлогоо,эмчилгээ,хяналтыг сайжруулахад эрүүл мэндийг ажилтныг сайжруулах сургалт тус тус явагдлаа.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарын дунд 60,70,80-оны дууг хэн сайн дуулах вэ “Үл тасрах аялгуу” төслийн хүрээнд “Эмчийн энэрэлт сайхан харц” уралдааныг 2019.05.01.-ээс эхлэн Эрүүл мэндийн яам, Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж байна. Уралдааны эхний шалгаруулалтанд хот, хөдөөнөөс шалгарсан 80 эмч оролцож[…]
Манай холбоо магадлан итгэмжлэлд орох эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.Энэхүү үйлчилгээг 2019 оны II улирлаас эхлэн гишүүддээ хүргэх болно. Уг үйлчилгээг үзүүлэхээр одоо