Эрүүл мэндийн яам, Монголын Эмч нарын VI их хурлаа энэ сарын 25, 26-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тэгвэл их хурлын үр дүн шийдвэрийн талаар удахгүй танилцуулах бөгөөд Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, удирдлагын баг, асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, их хурлын үеэр эмч нарын зүгээс гарсан санал шүүмж зэргийг судалж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Эх сурвалж: https://www.mohs.mn/
2019.11.14 ны Пүрэв гаригт Blue Sky буудлын Даймонд танхимд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал, Бодлого зохицуулалтын газрын дарга Р.Оюунханд болон бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд, ЭМДЕГ–н дарга Г.Баясгалан, НЭМГ-н ТҮ-ны хэлтсийн дарга Мөнхдэлгэр, ЭМХТ-н мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн 190 эмнэлгийн[…]
“Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийг хуульд нийцсэнийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 сарын 08-нд ХНХЯ бүртгэжээ. Салбарын ҮЭ-ийн санаачлагаар ЭМЯ, МХХЭМБНХ-той байгуулсан гурван талт хэлэлцээрт эмч, сувилагч ажилчдын маань хөдөлмөрлөх эрхэд тулгамдсан асуудлыг шийдэл гарц болгон тусгаж чадсан билээ. Хамтран хэрэгжүүлэх бүх хүмүүст амжилт хүсье!
“Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээ 2019.09.12.-ний өдөр blue sky зочид буудалд боллоо. МУ-ын Засгийн Газрын 2019 оны 193 -аар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр “-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа сарын аяны хүрээнд,эрүүл аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын сул ажлын байрыг[…]