Эрүүл мэндийн салбарт 2021 оноос хэргэжүүлэх шинэчлэлийн хүрээнд нотолгоонд суурилсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор платформ “UP to Date”-г ашиглах тухай баримжаа олгох сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтанд Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн байгууллагын 200 орчим удирдлага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
