Монгол эмч, мэргэжилтнүүд UpToDate цахим платформыг оношилгоо, эмчилгээндээ өргөнөөр ашиглаж байна
UpToDate цахим платформд бүртгүүлэх заавар
UpToDate цахим платформын сургагч багш
“UpToDate цахим платформыг ашиглах заавар хичээлүүд /0,5кредиттэй тул бүртгүүлж орно/
“UpToDate цахим платформыг ашиглах заавар хичээлүүд /бүртгэл шаардлагагүй/
- UpToDate цахим платформыг ашиглах, бүртгүүлэх
- UpToDate цахим платформыг эмнэлзүйн тохиолдолд хэрхэн ашиглах вэ
- “UpToDate цахим платформын техникийн ерөнхий шаардлага” мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан хичээл
UpToDate-рүү хэзээ ч, хаанаас ч нэвтрэх боломжМонгол улсын ЭМЯ нь UpToDate® рүү хэзээд хаанаас ч нэвтрэх эрхийг Монголын эмч, мэргэжилтнүүдэд олгож байна.
- Хамгийн сүүлийн үеийн эмнэлзүйн нотолгоо, нотолгооны зэргийн үнэлгээтэй цаг тухайд нь хүлээн авна
- Эмийн харилцан үйлчлэлийг нягтлах, эмнэлзүйн ойлголтуудтай монограф
- Тусламж үйлчилгээний сонголтуудын талаар өвчтөнд мэдлэг, боловсрол олгоно
Хэрхэн бүртгүүлэх вэhttps://play.vidyard.com/RhGpPUJfRJpLUSFj99CVDS?disable_popouts=1&v=4.2.30&type=inline
Бүртгүүлэх нь маш хурдан, энгийн:
- Байгууллагынхаа компьютерээс www.uptodate.com рүү нэвтэрнэ.
- Баруун дээд талд байгаа “Register” (Бүртгэх) товчлуур дээр дарна
- Бүртгэлийн хуудасны бүх хэсгийг бөглөж дуусаад “Submit Registration” (Бүртгэлийг дуусгах) товчлуур дээр дарна.
Бүртгүүлснийхээ дараа Та дараах зүйлийг хийж болно:
- Гар утсандаа апплейкшинийг татаж авсны дараа бүртгүүлсэн нэр, нууц үгээр MobileComplete рүү нэвтэрнэ.
- UpToDate рүү өөрийн хүссэн газраасаа нэвтэрнэ.
- CME/CE/CPD* кредит авах хуудсыг бөглөж болно.
*CME/CE/CPD (кредит): Тухайн улс, мэргэшлийн кредит авах шаардлагыг харахын тулд www.uptodate.com/cme орно уу.Download the tip sheet for assistance.
Байгууллагаасаа бүртгүүлэх MobileComplete™

Wifi болон интернет холболтгүйгээр MobileComplete™-ийг ашиглан UpToDate-рүү байнга найдвартай нэвтрэх боломжтой. UpToDate-ийн мобайл апплейкшин дотор MobileComplete хэсэг байгаа болно.
MobileComplete-ийг хэрэглэснээр Танд дараах боломж нээгдэнэ:
- WiFi эсвэл интернет холболтгүйгээр 11,800 гаруй эмнэлзүйн өгүүлэл, 9,500 гаруй нотолгоонд суурилсан үнэлгээ бүхий зөвлөмж, 6,500 гаруй эмийн мэдээлэл агуулсан UpToDate-ийг хэрэглэх бүрэн боломж
- Гар утсанд тохиромжтой мобайл агуулга үүнд эмнэлзүйн эрсдэл, оноо тооцох
- Хайлт хийсэн эмнэлзүйн асуулт бүрт хариулах, кредит авах эрх*
UpToDate MobileComplete-ийг суулгах 3 хялбар алхам:
- Гар утсаа Wi-Fi-д холбож апплейкшинийг нээнэ.
- Баруун дээд хэсэгт байрлах menu (цэс) гэсэн товчлуур дээр дараад [“Offline Content”] гэсэн хэсгийн [“Set Up”]-ийг сонгоно.
- “Topics” (Сэдэв) эсвэл “Topics and Graphics” (Сэдэв болон график) сонгон интернетгүй холбогдох сэдвүүдийг өөрийн гар утсандаа суулгана.
Интернеттэй газар уг апплейкшинийг хэрэглэж байх үед автоматаар мэдээлэл утсанд хуулбарлагдана.
UpToDate Mobile App суулгах